Монгол хүн ямар ч их сайхан сэтгэлтэй юм бэ дээ. Монгол нутагтаа байгаа монголчууд үргэлж л сайхан санаж Ардчилсан намыг 2012 оны сонгуульд сонгожээ. Ардчиллын алтан хараацайнууд аль хэдийн алтан баячууд болжээ.

Уул уурхайгаас баяжиж хөлжсөн хүмүүс өнөөдөр бүгд л 100 эрхэм хүмүүс болцгоож зурагтаар ам уралдан цэцэрхэнэ. Ардчилсан намын ууган гишүүн С.Баярцогт гэж хүн гэнэт л баяжсан явдал хэдийгээр ард түмнийг цочруулж буй хэдий ч ерөөсөө л Ардчилсан нам бол ийм л нам шүү дээ.

Ардчиллын алтан хараацайнууд одоо алтан баячууд болжээ. Алтан баячуудын нэг Н.Алтанхуяг ч бас л нэг сонгодог төрөөс төрсөн тэрбумтан. Ерөнхийдөө Монголын ард түмний төсөөлж байснаар Ардчилсан нам бол бас л нэг улстөр ярьж чухал царайлж байгаад л мөнгө иддэг Ардын намынхантай адил нэг шуналтай нам байна шүү дээ. Монгол орон олигтой харуулах намгүй болжээ. Ерөөсөө нам гэдэг үг ч ямар будлиантай ойлголт вэ. Үгүй энэ Ардчилсан намын гишүүд гэж ямар дүүрчихсэн хүмүүс вэ? Ямар ч утгагүй ямар ч мэдлэг боловсролгүй ийм намын гишүүн байх гэдэг ямар их төөрөгдөл вэ?

Ерөөсөө яаж чадаж байнаа? Ийм муу муухай намын гишүүн гэж явах ямар их гашуудал вэ? Монгол хүн юунд нь ингэж их Ардчилсан намын гишүүн гэдэг нэрийг зүүх гэж хүснэ вэ? Ямар арчаагүй эрин үе Монгол оронд нүүрлэнэ вэ? Яагаад ингэж их ямар ч утгагүй ямар ч хүн ёсны ойлголтгүй ийм бохир Ардчилсан намд эрэгтэй ч эмэгтэй ч Монгол хүмүүс даган баясаж тархи толгойгоо хордуулж зөвхөн ганц хоёр хүний төлөө бүхэл бүтэн амьдралаа хохирооно вэ?

Ердөө л Ц.Элбэгдоржийн төлөө бүхэл бүтэн амьдралаа золиослоно гэж үү? Монголын хамгийн муу муухайгийн билэг тэмдэг болсон Ардчилсан Нам хэзээ нэг хүн болж ард түмэндээ анх удаагаа тус болно доо. Тэр цаг мөн ч өдий байна даа. С.Баярцогтоо чи яг л Ардчилсан намынхаа сонгодог төлөөлөгч бузар амьтан байна шүү дээ? С.Баярцогтоо чи буруугаа хүлээж болноо гэхдээ чиний нам буруутай. Ингэж өгүүлэв гэж бичих дуртай Ардчилалын загалмайлсан эцэг хөөрхий. Монгол хүн хэзээ нэг үнэн мөнтэй учрана даа хөөрхий Монгол орон.

С.Баярцогтын цаана бас дахиад олон Баярцогтууд байгаа шүү дээ. Баярцогттонгууд сөнөтүгэй.