Сэлэнгэ аймгийн хүсэл биелүүлэгч “Ээж мод”-ны ойр орчмыг цэвэрлэж, байгаль эхээ хайрлах аян, аялалд дуучид, загвар өмсөгчид, яруу найрагчид гээд олон салбарын залуус нэгдсээр байна. Төрөл бүрийн мэргэжилтэй залуус өөр өөрийн чадах бүх л бололцоогоороо туслан арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байгаад зохион байгуулагч залуусын зүгээс талархсан сэтгэлээ илэрхийлж манай сайтад хандсан юм.

Тус өдөр эх орноо хайрлан хамгаалах чин хүсэлтэй залуусыг нэгэн дээвэр дор нэгтгэж экологийн тэнцвэртэй байдлыг бий болгох үүднээс нэгдсэн уран бүтээлчид хээрийн тоглолтоороо бэлэг барьж, үгийн урлагийг утга төгөлдөрөөр илэрхийлэгч олон яруу найрагчид байгаль эхээ хайрлан уриалсан уран бүтээлээ өргөх аж.

Уг аялалд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудаас залуус олноороо нэгдэж замдаа тал талаасаа цуглах гэнэ. Мөн Сэлэнгэ аймгийн  Сэлэнгийн аялагч залуусын групп цаанаас  олуулаа нэгдэн ирэх ба нийтийн цэвэрлэгээгээр гарах хог тээвэрлэх 25 тн 3 том машин бэлдсэн байна.

Эх орондоо хайртай хүн бүхнийг уриалж буй энэ аялалд нас хүйс, ажил мэргэжил хамаарахгүй нэгдэж байгаа учир таныг ч бас аялалд нэгээдээрэй хэмээн уриалах байна.

Бүртгэл өнөөдрөөр дуусгавар болох тул та 7000-6218, 88-247-503 дугаарын утас болон   [email protected] хаягаар холбогдоно уу.