Би нөхөртөйгөө танилцаад 3 жил болж байна, бид 2 биeндээ хайртай нөхөр маань надаас жоохон ах бас нэг охинтой бид 2 саяхан шинэ хүнээ өлгийдөж аваад удааагүй байгаа. 

Хамгийн гол асуудал хадам ээж бид 3-г анхнааcаа зөвшөөрөхгүй байсан, бид хэзээ нэг өдөр зөвшөөрнө. Тэр болтол хамтдаа Юу ч болсон даваад гарна гэж өдий хүртэл ирсэн. Яагаад ингээд байгааг ойлгохгүй байна, хуучин эхнэр нь хүнтэй cуусан салаад 5 жил болж байгаа. Бид 2-г уулзуулахгүй хамт байлгахгүй одоо болтол тусдаа байгаа. Хамт байхаар над руу залгаад бөөн юм болдог,  элдэв бусаар хэлж доромжилдог. Би нөхөр хүүхдийнхээ төлөө тэвчдэг, салаад явж болох ч хүүхдээ бодоод чаддаггүй. Хол байгаа болохоор бид 2-т ч гэсэн муудалцаж биe биeнээ гомдоох муухай үг хэлдэг үнэхээр яахаа мэдэхгүй байна. Өмнөх эхнэрийг нь ч гэсэн ээж нь салгасан. Үнэхээр ингээд бууж өгөх ёстой юм уу, үнэхээр ойлгохгүй байна. Яах ёстой вэ