21 настай найз охиноо 48 цагийн турш зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүгийн хэрэг өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа билээ. Энэ хэргийн талаар  стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа  хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноровоос тодруулахад: “Хэргийн  зүйлчлэлийг өөрчлөөгүй шалгагдаж  байгаа. ЦЕГ-аас тодруулахад мөрдөн байцаалтанд буцсан” гэв.  Өөрөөр хэлбэл Г.Алтанхүүг хүн амины хэргээр шалгаж байгаа бөгөөд сэжигтэн саатуулагдсан хэвээр  байгаа ажээ.  

Бид энэ хэргийн  талаар эргэн мэдээлэх болно.