УОК өнгөрсөн бямба гаригт хуралдаж иргэлийг амны хаалтаа  тогтмол зүүхийг сануулсан бөгөөд олон нийтийн болон үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн тээвэрт  заавал амны хаалт зүүж, ариутгалыг маш сайн хийх шаардлагыг тавьж буй.

Тэгвэл амны хаалтгүй иргэдийг 50 мянган төгрөгөөр торгож, шаардлага тавиагүй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.  Гэхдээ торгож,  цуцлахыг урьтал болгохгүй бөгөөд анхааруулах, сануулах арга хэмжээ авах аж. 

Мөн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан болон тэмдэглэсэн аж ахуй нэгжид хариуцлага тооцно хэмээн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.