Хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл хийж байна. 

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "УОК хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Цагдаа ТЕГ, эрүүл мэндийн салбарууд өөрсдийн авах арга хэмжээгээ авч байна. Манай улсын засгийн газар дотооддоо халдвар алдаагүй 10 сар боллоо. албар бүр бэлтгэлээ хангасан. COVID-19-ийн халдвартай иргэн дотооддоо гарсан учраас нүүр тулан ажиллах цаг боллоо. Иргэддээ тайван байхыг уриалж байна. Иргэд бодит мэдээлэл авч хамтдаа байж энэ аюулт өвчнийг даван гарна" гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

Аравдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч Сэлэнгэ аймагт PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ өгсөн. Ингээд тусгаарлалтаас гарсны дараа тухайн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн. 

Одоогийн байдлаар 24 хавьтагчийг тогтоогоод ХӨСҮТ-д тусгаарлан, эхний шинжилгээг аваад байна. Хоёр цагийн дараа эхний шинжилгээний хариу гарна. Төр засаг арга хэмжээ авахаас гадна иргэд үүргээ ухамсарлаж, гараа ариутгаж, маск зүүж, хоорондын зай барьснаар халдвар өвчнийг давж чадна. Иргэд яаралтай биш тохиолдолд эмнэлгийн тусламж авахаар эмнэлгийг битгий зориорой.