Халдвартай жолоочийн дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Халдвартай жолоочийн ойрын хавьтлын тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гарлаа. Ингэхэд ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрлээ. Нийтдээ Д-ын голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна.

Хоёрдогч хавьтал 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Өмнөговь, Замын-Үүд , Сэлэнгэ чиглэлд явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Бусад тандалт судалгаа шинжилгээ хийгдэж байгаа” гэдгийг хэллээ.