Эрүүл мэндийн яамнаас 17:00 ээлжит мэдээллээ хийж байна. Өдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 424 боллоо. Тодруулбал,

  • олон улсын ачаа тээврийн жолоочийн хавьтал хоёр хүнээс

  • аравдугаар сарын 28-нд тусгай нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр 4 хүнд коронавирусийн халдвар
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс,
  • нэг эмчээс коронавирус илэрсэн мэдээлэлтэй байна хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.