“GGS” караоке 11-р сарын 9-ний 17 цагаас хойш 11-р сарын 14-ний хооронд Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Оюутны гудамж, 16-1 (Багшийн дээдийн автобусны зүүн талын Багшийн хөгжлийн төвийн хойно буюу Арслантай гүүрний баруун хойно) байрлах “Говь гурван сайхан” аж ахуй нэгж дээр бүртгэлтэй “GGS” караоке-д үйлчлүүлсэн, хүргэлтийн үйлчилгээ үзүүлсэн, бусад зорилгоор тус караоке-д нэвтэрсэн Иргэн та нийгмийн хариуцлагын хүрээнд, өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндийг сахин хамгаалж, сайн дураар, одоогийн оршин суугаа газарт хамгийн ойр байрлах Шинжилгээний төвд хандаж, коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хамрагдах, мөн ЭМЯ-ны 119 дугаарын утас, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар холбогдож, зөвлөмж зөвлөгөө авна уу.