Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 536 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь өнгөрсөн өдөртэй харьцуулбал 79 мянган тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Харин манай улсын хувьд, COVID-19-ийн батлагдсан 505 тохиолдол бүртгэгдлээ. Өвчлөл Улаанбаатар хот болон таван аймагт багц хэлбэрээр гарч байна.

Сүүлийн 24 цагт 1800-0119 утсанд 3,269 хүн хандаж, коронавируст халдварын болон эмнэлгийн үзлэг үйлчилгээтэй холбоотой зөвлөмж, зөвлөгөө авжээ” гэлээ.

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 1,390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатар хот болон таван аймагт халдвар бүртгэгдэж, голомтлон гарч байна.

  • Улаанбаатарт 18
  • Сэлэнгэ аймагт 28
  • Орхон аймагт 13
  • Дархан-Уул аймагт 11
  • Дорноговь аймагт 1
  • Говьсүмбэр аймагт 1
  • Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтлуудын дундаас 4 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна.

Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо.

Алтанбулагаар энэ сарын 16-нд орж ирсэн 30 жолоочид давтан шинжилгээ хийхэд 7-оос нь халдвар илэрсэн.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329 байгаа бол ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна" гэдгийг хэллээ.