Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч Саммит компанийн PC mall сүлжээ их дэлгүүр урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор харилцагч үйлчлүүлэгч нартаа зориулсан онцгой хямдралтай Nomadic Sale буюу нүүдлийн худалдааг зохион байгуулж байгаа билээ.

PC mall их дэлгүүр нь оршин суугчдын цаг зав, зардал мөнгийг хэмнэж худалдан авалт хийхэд илүү хялбар болгох үүднээс “Нарны хороолол”, “Хурд-Рапид Харш”-ын оршин суугчиддаа зориулж хотхон дээр нь задгай талбайн үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулсан бөгөөд газар дээр нь лизингээр бараа бүтээгдэхүүн авах боломжийг бүрэн олгосон юм.

Дараагийн задгай талбайн онцгой хямдралтай худалдааг 2014-04-24-ийн өдрөөс эхлэн 28-ийг дуустал буюу энэ долоо хоногийг дуустал хотын төвд хуучнаар Center Point буюу одоогийн Голомт банкны зээлийн төвийн гадаа, мөн 3, 4-р хорооллын эцэст байрлах PC mall-ийн шинэхэн салбар болох Оргил худалдааны төвийн урд мөн зохион байгуулж байна.

Энэхүү хямдралтай худалдаандаа зориулж телевизор хөргөгч угаалгын машин гэх мэт бүх төрлийн гэр ахуйн цахилгаан бараа, компьютер нөүтбүүк принтер зэрэг IT бүтээгдэхүүнүүд мөн дэлгүүрт худалдаалагдаж байгаа бүх барааг хаана ч байхгүй хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг зөвхөн танд зориулсан задгай талбайн худалдаагаар дамжуулан олгож байна.

Мөн PC mall их дэлгүүрт тоон системд шилжсэн Haier, Elko брэндийн ТВ-үүдийг худалдаалагдаж байгаа бөгөөд орон даяар дижитал систем рүү шилжихэд та санаа зовох зүйлгүй боллоо.

PC mall их дэлгүүр танд хямд үнийн баталгаа, найрсаг үйлчилгээ, бүх төрлийн бараа бүтээгдэхүүний даатгал мөн засвар үйлчилгээг санал болгож байна.

Тун удахгүй танай гадаа PC mall.

Дэлхийн брэндийг дэргэдээсээ

PC mall

Утас: 7012-3535; 7013-3535; 9990-7204

Онлайн худалдаа : www.pc-mall.mn

www.facebook.com/pcmallofficial