Коронавируст цар тахал дотоодод тархаж эхэлснээс хойш арилжааны банкууд салбарын үйл ажиллагааг түр зогсоогоод байсан.

Тэгвэл өнөөдрөөс (2020.11.23) эхлэн Хас банк, Хаан банк, Төрийн банкууд ажиллаж эхэллээ. Дээрх гурван банк 09:00-16:00 цагийн хооронд ажиллах цагийн хуваарьтай.

Өнгөрөгч лхагва гарагт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкууд халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллах боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

Харин Худалдаа хөгжлийн банк болон Голомт банк Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллахгүй байх шийдвэр гаргажээ.

БАНКУУДЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ