Мэдээллийн технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компани олон улсын тестийн машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Apperson DataLink компанийн албан ёсны бүрэн эрхт төлөөлөгч боллоо.

Apperson корпораци нь 1955 онд Лос Анжелест үүсгэн байгуулагдсан, өдгөө АНУ-ын боловсролын байгууллагуудын 85% нь уг брэндийн тестийн машиныг ашигладаг, дэлхийн 70 гаруй  улс оронд үйл ажиллагаагаа явуулж буй тестийн машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай үндэстэн дамнасан компани юм.

Манай улсын хувьд ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт, улсын их хурал болон тойргийн бусад сонгууль, аливаа олон нийтийн санал асуулга, олимпиад уралдаан тэмцээнүүдэд тестийн машиныг ашиглах хэрэгцээ шаардлага нилээдгүй гардаг.

Тиймээс Ай Ти Зон компани нь Apperson корпорацийн DataLink бүтээгдэхүүний албан ёсны бүрэн эрхт дистрибьюер болсноор эх орныхоо боловсролын, төрийн болон бусад салбарт өндөр чанар, өргөн сонголт бүхий албан ёсны баталгаатай тестийн машиныг өргөн сонголттойгоор нийлүүлэх боломж бүрдэж байна.

Apperson Datalink тестийн машин нь хэр өргөн хүрээтэй материал шалгахаас хамааран хүчин чадлын өргөн сонголттой, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлаараа олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд жилд 40000 гаруй худалдаалагдан, 150 сая тестийн материал боловсруулж, түүндээ AccuScan үнэмлэхүй баталгааг олгодог байна.