Дуунд дуртай дуучин монгол түмэндээ олон сайхан хайрын дуунуудаараа танил болж, өөрийн гэсэн орон зайг хэдийнээ бий болгож чадсан МУСТА Г.Чинболор шинэхэн уран бүтээлээ түмэн олондоо өргөн барилаа.

   Нийтийн дуучдын нэгдэл болсон холбоог тэргүүлж ажилладаг тэрбээр "Итгэж амилсан хайр" хэмээх уянгалаг сайхан дуугаа хайраар бялхаж яваа хүмүүн бүрт зориулжээ.

   Шинэ шинэлэг өнгө төрхтэй Дорнын бүсгүйг магтан дуулсан "Итгэж амилсан хайр" дууны клипийг рок попын шилдгүүдийн олон гайхалтай видео клипүүдийг бүтээсэн “Cross Animation Studio”-ийн чадварлаг залуус бүтээсэн ажээ. Ингээд та бүхэндээ МУСТА Г.Чинболор шинэхэн уран бүтээлийг толилуулж байна.