“Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр улсын хэмжээнд нийт 23,341 хүнд коронавируст халдварын PCR шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 887  боллоо. Үүнээс 384 хүн эдгэрээд байгаа бол нийт 494 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна.

38 тохиолдол илэрсний 32 нь Улаанбаатарт байна. Үүнээс 29 нь халдварын ойрын хавьтлууд үлдсэн 3 нь эрүүл мэндийн ажилтан байна. Мөн Сэлэнгэд 2, Дорноговь 3, Орхон аймагт 1 тохиолдол шинээр нэмэгдэж, дотоодын халдварын тоо 439, манай улсад бүртгэгдсэн халдвар 887 болоод байна. 

Улаанбаатарт шинээр батлагдсан 32 тохиолдлоос 3 нь Цэргийн төв эмнэлэгт батлагдсан халдвар бол үлдсэн 29 нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан халдвартай иргэний гэр бүлийн хүмүүс байна