Гаалийн ажилтан хүүгийн хамтаар коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдэгдсэн. Энэ нь шинэ голомт байх магадлалтайг харуулж байна. Учир нь хавьтлын бус иргэдээс гэнэт илэрч байгаа юм.

Энэ талаар эх сурвалжуудаас тодруулахад тухайн гаалийн ажилтан нь Амгалан төмөр замын өртөөн дээр ажилладаг учир халдвар авсан байх магадлалтай. Хоёрдугаарт түүний эхнэр эрүүл мэндийн байгууллагад ажилладаг бөгөөд орон нутагруу явах иргэдээс шинжилгээ авах ажлыг гардаж хийж байсан. Магадгүй энэ үеэр халдвар авсан байх магадлал бий гэж тандаж байгаа аж. Мөн түүний хүү нь гадуур олон газраар явсан, тиймээс хүү ямар нэгэн байдлаар халдвар авсан байх магадлал байж болзошгүй гэж албаныхан таамаглаж хавьтлуудыг тогтоож байгаа юм байна. Одоогоор  ойрын хавьтал 50 хүнээс эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хоёр дахь хавьтлын 114 хүнээс шинжилгээ авч үргэлжлүүлэн хийнэ.