Эрчим хүчний сайд Н.Тавинбэх -  "Цахилгаан, дулаан, усных хэрэглээг төрөөс даах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотой журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Уг журмаар хэрэглэгч, цахилгаан дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өгсөн.

Хөнгөлөлтийн хугацаанд хэрэглэгчийн хүлээх үүргийг танилцуулъя. Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даана, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцна" гэв. 

Айл өрхүүдийн хувьд 678 мянган өрх энэ хөнгөлөлтөд хамаарна. Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. 2-3 дахин нэмэгдсэн. Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлалын дагуу тооцох тул хүндрэл гарахгүй гэж тооцож байна" гэлээ.