Өнгөрсөн 2013 онд дэлхийн хөлбөмбөгийн холбооны төслөөр 5000 үзэгчдийн суудалтай болсон, мөн шинээр хиймэл зүлгэн талбай ашиглалтад авч, үзэгчдийн суудлыг тойруулан битүү хашаажуулж, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнтэй болсон нь олон улсын тэмцээн зохион байгуулах нөхцөл бүрдсэн юм.
Энэ хүрээлэнд “AFC PRESIDENT’S CUP-2014” хөлбөмбөгийн олон улсын тэмцээний хэсгийн тоглолтыг энэ оны 6 дугаар сарын 1-10-нд зохион байгуулж, шаардагдах 250 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас 
гаргахыг Сангийн сайдад даалгалаа.Азийн хөлбөмбөгийн мэргэжлийн клубүүдийн хооронд болдог тус тэмцээнд, манай Үндэсний лигийн удаа дараагийн аварга, “Эрчим” клуб 3 дахь жилдээ оролцохоор шалгарчээ.
Энэ тэмцээний хэсгийн тоглолтууд Монгол, Филиппин, Шриланк гурван улсад болох бөгөөд энэ удаад Бангладеш, Бутан, Камбож, Тайвань, БНАСАУ, Непаль, Пакистан, Филиппин, Шриланк зэрэг 11 орны шилдэг клуб тоглох ажээ.