Засгийн газраас цахилгаан, дулааны үнийг тэглэсэн ч хэт ачаалал үүсгэснээс болж өмнөх жилийнхтэй дүйцүүлэх журам гаргасан. Шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод 25 мянган аж ахуйн нэгж байгууллага, 380 мянган хэрэглэгч айл өрх цахилгаан дулааны хөнгөлөлтөд хамрагдаж байна.

Орон нутагт 26 мянган аж ахуйн нэгж байгууллага, 297 мянган айл өрх цахилгаан дулааны хөнгөлөлтөд хамрагдаж байна. Тэгвэл иргэдийн эрчим хүчний хэрэглээ хэт өссөнтэй холбоотойгоор нэгдсэн сүлжээнд автоматик ажилд оруулжээ. Чадлын дутагдал огцом унасан тохиолдолд автоматик ажиллаж, хэрэглээ нь 250МВт хүрсэн хэрэглэгчийг дэс дараатайгаар хязгаарлах юм байна. Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17:00-21:00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх нэмэлт цахилгаан халаагуур ашиглахгүй байхыг журамд тусгаад байгаа юм.