Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн агуулахад гал гарчээ. ОБЕГ галын дуудлагыг өчигдөр 07:04 цагт хүлээн авсан байна.

Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид гурван км замыг туулан 07:11 цагт очиж, тус агуулахын цахилгаан хуваарилах өрөөнд эд зүйл шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан байна.

Онцгой байдлын байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалав.