ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 10599 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод ба гурав нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан.

Тус хоёр хүн хэвтэх үедээ сөрөг гарсан бол 4,5 дахь хоногт давтан шинжилгээгээр эерэг гарсан. Нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна. Халдвар бүртгэгдсэн үед энд тэнд алаг цоог халдвар гарах тохиолдол байдаг. Тиймээс хүн амын дунд алдахгүй байх, батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлыг тусгаарлах нь чухал байдаг. Өчигдөр оройноос шуурхай ажиллаад нийтдээ 171 хүнээс PCR шинжилгээ аваад байна. Энэ бол ойрын хүмүүсээс хийсэн шинжилгээ юм. Цаашид хоёр дахь хавьтал болох 200 гаруй хүнийг гэр бүлд нь тусгаарлах, үргэлжлүүлэн тандах ажил явна. 

Батлагдсан хоёр тохиолдол бол шинэвтэр халдвар байна. Энд тэндээс халдвар гарах тохиолдол өндөр байгаа тул хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарахыг сануулж байна. 

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 923, үүнээс эдгэрсэн 384 хүн байна. Одоогоор 530 хүн эмчлүүлж байна. Маш хүнд нэг, хүнд 3, хүндэвтэр 45, хөнгөн 481 хүн эмчлүүлж байна.