Өнөөдөр УОК ээлжит бусаар хуралдлаа. Баянзүрх дүүрэгт халдварын голомтод сүүлийн 24 цагийн дотор 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 62 болсон тухай мэдээллийг ЭМЯ-наас мэдээлсэн.

Ингэхдээ  Улаанбаатарт өргөн хэмжээний том дэгдэлт гарсаныг сануулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулж, "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор тогтоох" саналыг ЭМЯ-наас гаргажээ. Уг саналыг  дөнгөж сая УОК хэлэлцэж дэмжсэн байна.  Гэхдээ Засгийн газар эцсийн байдлаар шийдвэр гаргах юм. 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 15.00 цагаас эхэлнэ.