Малчид, ард иргэдийн анхааралд:
Маргааш баруун аймгуудын нутгаар, 29-нд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2014 оны 4 дүгээр сарын 27-ны 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс шөнөдөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.