Бүх нийтийн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд оролцоно.

Харин өмнө нь хязгаарлалтад багтаж байсан такси үйлчилгээ болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудад шинээр QR код олгох бөгөөд тэдгээр нь хүсэлтээ [email protected] email хаягаар ирүүлэх юм.