ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит 11:00 цагийн мэдээллээ хийж байна. 4134  хүнд шинжилгээ хийхэд 57 тохиолдол илэрлээ. Үүнээс 55 нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын 55 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтот халдвартай холбоотой бол нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт, нэг нь Цэргийн төв эмнэлгийн нэг ажилтан байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 1,063 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 541 хүн эдгэрээп байгаа бол 513 батлагдса тохоилдол эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.