“Өчигдөр улсын хэмжээнд 12,828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 20 тохиолдлын хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 18 нь одоо үүсээд байгаа голомтын хавьтлын хүмүүс байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 1,195 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 824 хүн эдгэрээд байгаа бол 361 хүн эмчлэгдэж байна" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.