Халдваргүй бүсүүдэд сургууль, цэцэрлэгийн сургалтыг цахим болон теле хичээлтэй хослуулан явуулна гэж Шадар сайд Я.Содбаатар хэллээ. ЕБС-ууд энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1 хүртэл улирлын амралттай.

Тэгвэл хоёрдугаар сарын 1-нээс халдваргүй бүсүүдэд сургууль, цэцэрлэгийн сургалтыг цахим болон теле хичээлтэй хослуулан явуулахаар тооцоолж байгаа аж. Гэхдээ нөхцөл байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй учир тухайн үед шийдвэр гаргана. Тиймээс одоогийн байдлаар танхимын болон теле хичээлийн бэлтгэлийг давхар хангаж явж байна гэж тэрбээр хэллээ.