АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө зарлалаа.

Тэрээр Ц.Элбэгдоржийн туслахаар улс төрийн гараагаа эхэлсэн нэгэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх, УИХ-ын гишүүн, Соёл, Спорт Аялал Жуулчлалын сайдаар тус тус ажиллаж байсан юм.