Монголын загварын ертөнцийн топуудын нэг болох загвар өмсөгч Уранцэцэг гоо сайхны мэс засалд орсон гэдгээрээ багагүй шуугиан дэгдээж байсан. Тэрээр гоо сайхны мэс засалд орсон хүүхнүүдийн анхдагч ч байж болох юм.

Сүүлийн жилүүдэд хүүхнүүд гоо сайхны мэс засалд орох нь элбэг болсон. Үүнд охид хүүхнүүдэд зориг өгсөн топ модель ч их үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно.

Загвар өмсөгч тэрээр Өмнөд Солонгосын Кангнам дүүрэг, Шинсадунд байх “JK” гоо сайхны эмнэлгийн нүүр царайгаар тодорлоо гэх мэдээлэл гарч байсан билээ. Ингээд гоо сайхны мэс заслаар өнгө төрхөө зассан топ моделийн фото зургийг сонирхуулж байна.