Шадар сайдын ажлын хэсэг өнөөдөр /2021.01.09/ хуралдаж, Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 1-р сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзсэн. Түүний дараа Улсын Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдсан юм.

Цаашид БЗД-ийн эмнэлэг /300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, БГД-ийн 5, 6-р хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандах гэх мэт ажлуудыг хийх юм. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Сандагсүрэн 

“Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад эрсдэлийн үнэлгээ хийж, ямар хяналт тавихаа зохицуулсаар ирсэн. Та бүхний мэдэж байгаачлан хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай салбаруудын үйл ажиллагаа үргэлжилж байсан. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл худалдаа, цахилгаан, дулаан үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа.

Ирэх долго хоногийн Дава гарагаас буюу 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулах байгууллагуудын жагсаалтыг гаргалаа. Ингэхдээ олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон.

Тодруулбал, захирамжийн хавсралтад тусгаагүй чиглэлийн үйл ажиллагааг нээж байгаа. Арванхоёрдугаар сарын 14-нөөс энэ зохицуулалт хэрэгжиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүнтэй холбогдуулан Засаг даргын захирамж гарна" гэв.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар чиглэл: