"Эрдэнэс-Тавантолгой" ХК өнгөрсөн 7 хоногт 605 мянган тонн нүүрс олборлож, 7000 шахам тээврийн хэрэгслээр 530 мянган тонн нүүрс уурхайгаас ачиж, экспортод 153 мянган тонныг гаргасан байна.

Оны эхнээс 9,5 сая тонныг олборлож, 8,5 сая тонныг экспортод гаргажээ. Уурхайн үйл ажиллагаа 24 цагаар тасралтгүй, хэвийн явагдаж байна.