1-р сарын 10-ны өдөр 14216 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 13 хүнээс вирус илэрлээ. Тэдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын давтан шинжилгээгээр илэрсэн. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1442 боллоо.

Үүнээс 396 хүн эдгэрээд байгаа бол 535 хүн эмчлэгдэж байгаа юм. Эмчилгээнд байгаа хүмүүсийн 260 нь ХӨСҮТ-д, 200 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа бол хүн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7, Яармагийн 300 ортой эмнэлэгт 68 хүн байна “ хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.