Энэтхэгийн Лакхапада тосгоны оршин суугч  Кисаны ямааг бэлчээрээс нь нэг сартай бамбарууш дагаж ирсэн байна.  Эхээсээ төөрсөн бамбаруушийг Будд хэмээн нэрлэсэн бөгөөд хүнтэй маш эелдэг харьцдаг ажээ. Үүгээр ч зогсохгүй соёл иргэншилд хэт дасаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд  эзнийхээ заасан бүхнийг сурж, дуулгавартай сайн баавгай болсон байна.