МЗХ тавдугаар сарыг унадаг дугуйн сар болгон зарлалаа
2014/04/30
Мод ногоороод, иргэд цэцэрлэгээр алхаад, хүүхэд багачууд хөөцөлдөж тоглоод харин залуучууд дугуйгаар зугаалаад их хотод маань зуны улирал айлчлаад сэтгэл сэргээд сайхан байна.
Залуучууд нэгдэж, спиртыг биш спортыг сонгож унадаг дугуйтай олон төрлийн аялал зугаалгад хамрагдаж амралтын өдөр бүр “Унадаг дугуйтай тогтмол аялал”, гэр бүлийн “Дугуйтай болзоо” аялал зэрэг маш олон аяллуудыг МЗХ болон дугуйг дэмжигч байгууллагууд зохион байгуулж байгаа билээ.
Үүнийг дагаад дугуйн хэрэглээ өсч, эрэлт нэмэгдэнэ тиймээс МЗХ дугуйн түрээсийг ажиллуулж, унадаг дугуйтай холбоотой бүх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад залуус талархалтай хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл энэ сарыг МЗХ “Унадаг дугуйн сар” болгон зарлалаа. Энэ ажлын хүрээнд унадаг дугуйн олон төрлийн аялал, сургалт, дугуйн түрээс, унадаг дугуйтай парад зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулна. Их хотын спортлог залуусыг нэгдэхийг уриаллаа.