Сайн байна уу, үнэхээр гомдолтой байгаа болохоор энд ингээд бичиж та нараасаа зөвлөгөө авмаар байна Энэ талаар мартаж ерөөсөө чадахгүй хэцүү байна шийдвэрлэх аргаа ч олохгүй юмаа.

Би нөхөртэйгөө 10 жилээсээ үерхэж байгаад суусан, хадмындаа 17хон насандаа очоод тэнд амьдардаг бсан хадмууд маань бүүр үнэхээр тэвчихэд хэцүү хүмүүс байдаг, тусад нь ч гаргахгүй хажуудаа дарамтлаал байлгаад байдаг тэгээд нөхөр маань бол солонгос руу ирэн очин их явдаг байсан, за тэр яахав гээд тэвчиж амьдраад бид хүүхэдтэй болсон, одоо 10 сартай. Гэтэл би саяхан нөхрийнхөө найзуудтай сууж байгаад маш их юм сонслоо. Тэр намайг өнгөрсөн хугацаанд маш их хуурч байж.

Солонгост байхдаа нэг охинтой видео калл хийгээд танилцаж энд ирээд ч холбоотой байсан, бэлэг сэлт найзуудаараа өгүүлээд л миний хажууд инээгээд л чат бичээд ийш тийш нь хүргэж өгөөд гэрт нь хүртэл ороод намайг илт доромжилсон байсан. Тэр ч битгий хэл дараа нь ангийнхантайгаа уулзаж байхдаа ангийнхаа охинтой тэврэлдээд хөхийг нь базсан, нэг эмэгтэй найзтайгаа амралтанд хамт унтсан, их сургуульд байхдаа бас уулздаг харьцдаг байсан охидууд, уруулын будагтай подволкоо найздаа өгч хаяулсан гээд зөндөө олон юм байгаа.

Хамгийн гол нь намайг төрөөд 2хон сартай нялх биетэй байхад биеэ үнэлэгч авч буудлаар явсан байгаа юм. Найзууддаа ч надаас салмаар байна гэж олон ярьсан байсан. Энэ бүхэн нь надад бодогдоод үнэхээр хэцүү байна, гол нь үнэнээ ерөөсөө хэлэхгүй гүрийгээл эцэст нь бүр баригдаад ирэхээрээ зөвшөөрч байгаа.

Би сална гэж хэлсэн гэтэл дахиж тэгэхгүй гээд гуйгаад байгаа. Энэ хүн засрах болов уу? Би уучилж цаашдаа юу ч болоогүй юм шиг хайрлаад амьдарч чадах болов уу? салвал охиноо ганцаараа өсгөж чадах болов уу? Бас би сая охиноо төрүүлэхдээ хүндрэлтэй төрөөд дахиж төрж чадахгүй болохоор надад салаад дахиад амьдрал гэж байгаа болов уу? толгойд минь энэ олон бодол эргэлдээд өнөөдөр баярлаж ч чадахгүй нь надад зөвлөгөө өгч туслаач.