Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардуулан Чингисийн талбайд олон хүн бужигнаж байсан билээ. Тэгвэл энэ талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган өөрийгөө шатаажээ. 

Эмнэлгийн түргэн тусламж үйлчилгээ ирэхэд тухайн иргэн амь насаа алдсан байна. Тухайн иргэн нь өнөөдөр буюу 2021*02*08  13 цаг 20 минутын орчим өөрийгөө шатаасан байна. Эхний мэдээгээр тухайн иргэн нь 34 настай нэгэн байсан бөгөөд 5 литр бензинийг өөр дээрээ асган намайг хараарай хэмээн хашгирч байсан гэнэ.