Өнөөдөр өглөө /2021.02.09/  нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт бага насны гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд оршин суух иргэн, эхнэрийнхээ хамт PCR шинжилгээ өгөхөөр явахдаа гурван хүүхдээ гэртээ үлдээжээ. Харамсалтай нь гэр нь шатаж, 5-13 насны хоёр хүү, нэг охин түймэрт өртөн амь насаа алдсан байна. Гал түймрийн дуудлагын дагуу Гал унтраах 26-р ангийн аврагчид очсон ч тусламж үзүүлж амжаагүй байна.