Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 38,409 хүнд шинжилгээ хийж халдварын 28 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 28 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 27 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 1 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. 

Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 27 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой юм. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 27 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:

  • БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18 дугаар хороо
  • СХД-ийн 7, 39 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,444 болсон бол үүнээс 1,777 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 654 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 84, хөнгөн 562 байна" гэв.