Сүүлийн үед хошин урлагийн бүсгүйчүүд бие рүүгээ халуу ус цацаж, түлсэн хэрэг гарч шуугиан тариад байгаа. Тодруулбал, "Шинэ үе" продакшныхан Орхон аймагт тоглолтоор явж байгаад Ц.Алдармаа,  Д.Одонтуул нар маргалдсанаас үүдэн дээрх хэрэг гарсан.

Хоёр жүжигчин бүсгүйн хувьд аль, аль нь гомдол мэдүүлээгүй байгаа гэдгээ албан  ёсоор мэдэгдсэн юм.

Тэгвэл Орхон аймгийн  цагдаагийн хэлтэст тухайн асуудлын талаар дуудлага мэдээлэл хэн нэгэн өгчихсөн учир мэдээллийн дагуу шалгалтыг явуулж байгаа гэнэ. Одоогоор гэрчийн мэдүүлэг зэргийг авч байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа 19 хоног үргэлжлээд прокурорт шилжихээр болжээ.