Сайн байцгаана уу та бүхнээс зөвөлгөө хүсэх гэсэн юмаа. Би 2 хүүхэдтэй нөхөртэй 26 тай энгийн нэг бүсгүй байна. Амьдралаа шийдэх чухал шийдвэр гаргах гээд та бүхний үгийг сонсох гэсэн юм.

Бид гэр бүлээрээ гадаадад байдаг энд ирээд ойрхон 2 төрсөн одоохондоо хүүхдүүд нялх бгаа. Асуудал юу вэ гэвэл нөхөр маань намайг хуурсан гэхдээ 1 биш удаа. Янз бүрийн хүүхнүүдтэй утас майл мсж мэссэнжэр гээд зөндөө орооцолдсон бас миний мэдэхээр 2 удаа өөр хүнтэй унтсан. Сүүлд хэдхэн хоногийн өмнө найзуудтайгаа ажил хөөцөлдөөд ирлээ гэтэл бас л хүүхэнтэй уулзаж буудалд орсон бсан. Би мэдээд тэвчээр барагдлаа сална гээд Монгол буцна гээд бөөн юм боллоо. Нөхөр ярилцая ярих зүйл их бна гээд ярилцлаа. Яалт ч үгүй баригдсан болохоор унтсан гэдгээ хэлсэн. Тэр өдөр хөөцөлдсөн ажил нь бүтээд сэтгэл нь хөдлөөд найзуудтайгаа массажинд ороод тэр хүүхэнтэйгээ унтсан янхан бсан гэж хэлсэн.

Миний буруу уучил та 3 саа салмааргүй бн гэхээр нь бас 1 боломж олгоё гээд эвлэрсэн. Гэхдээ тэр явдлыг Ээж мэдсэн ч анх удаа гэж бодоод намайг ганц удаа боломж өгөөд үзэх юмуу гэсэн. Гэтэл санаандгүй Ээж бүгдийг мэдчихэж энэ анх удаа биш гэдгийг. Одоо нөхрийг маш ихээр үзэн ядаж намайг сал гэсэн. Нөхөр томыгоо төрөөд 3 сар болж бхад мэссэнжэрээр өөр хүнд эрхтэнээ харуулж байгаад баригдсан.

Ер нь хүүхэмсэг. Тэр үед уучилсан нь миний алдаа байж. Одоо үнэхээр яахаа мэдэхгүй байна.