Сүүлийн үед урлагийн бүсгүйчүүдтэй холбоотой таагүй хэргүүд гарах болсон. Саяхан жүжигчин Г.Золзаяа шүүхээс ял сонсож тэнсэн харгалзах ял сонссон юм.

Тодруулбал, өнгөрсөн онд жүжигчин Г.Золзаяа шөнийн цэнгээний газар найзуудтайгаа нийлж, хүн зодсон хэрэгт холбогдон шуугиан дэгдээсэн билээ. Тухайн үед Ану гэдэг бүсгүйтэй маргалдаж, түүнийг гэртээ харихаар гарахад араас нь дагаж зодсон гэдэг. 

Эл хэрэг нь Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаах хэлтэст шалгагдаж байхдаа янз бүрийн шалтгаанаар хойшлогдсоор 2014 оны нэгдүгээр сарын сүүлээр шийдэгдсэн байна.

Харин энэхүү ялынхаа талаар жүжигчин бүсгүй "Ийм худлаа мэдээлэл гаргуулаад байгаа хүн нь болиосой гэж бодож байна даа" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.

Түүнийг 181.2.1 - догшин авирлаж; 181.2.5. - бүлэглэж үйлдсэн гэх заалтаар ялласан аж. Харин үүнийгээ Г.Золзаяа нуухаар шийдсэн бололтой. Гэхдээ шүүхийн шийдвэрийг нууж чадахгүй гэдгийг мэдэж л баймаарсан.

Д.Ана