Манай улсын уул уурхайн болон барилгын салбар хятад ажилчид олноороо ажиллаж байгаа. Тус ажилчдын дунд визний зөрчилтэй хуурамч бичиг баримттай хятадууд ч байгаа юм.

Хятадуудыг манай ард түмэн сайнаар хүлээж авдаггүй. Арга ч үгүй тэд харь оронд байж манай улсын ард иргэдийг боолчлох бүр цаашлаад хууль дүрмийг уландаа гишгэж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах боловч түүнийхээ төлөө ямар хариуцлага хүлээхгүй хэргээс мултардаг байна. Энэ мэт байж болохгүй үйлдэл гаргах ба эрх мэдэлтнүүд тэдгээр хятадуудыг өмгөөлж хаацайлах нь их. Үүнээс харахад манай улсын эрх мэдэлтнүүд хятадуудын гар хөл болсон нь илт харагдана. Ард түмнээ өмгөөлөх бус харь орны гэмт этгээдүүдийг өөхшүүлэн хаацайлж буй явдал нь гаарсаар байгаа юм.

 

    Түүнчлэн уул уурхайн болон барилгын салбарыг дагаж биеэ үнэлэлт цэцэглэж байна. Тодруулбал: Тус салбарт ажиллаж буй гадныханы өвөрт орох охидын тоо нэмэгдэж байгаа нь харамсалтай. Тэдгээр охид галныханы мөнгөнд болж өөрийн биеэ бузарлан тэдний өвөрт шургаж байгаа нь улс үндэстнийг үгүйрүүлэх авултай билээ. Хууль бусаар амьдарч ажиллаж буй хятадуудыг улс орноосоо албадан гаргах боловч эрх мэдэлтнүүд буцаан оруулж ирж байна. Тодруулбал: ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас БНХАУ, БНАСАУ, Вьетнам улсын иргэдийг Монголд оруулж ирээд хуурамч бичиг баримт ашиглан ажиллуулдаг 57 компанийг илрүүлсэн байна.

 

   Тус компаниуд нийгмийн даалтгалын VII, VIII маягт буюу тайлан, шимтгэл төлөлтийн тооцоог хуурамчаар үйлдэж Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчиж улсад олон тэрбумын хохирол учруулжээ. Үүнээс гадна гадаадын иргэдийн мэргэжлийн үнэмлэх, барилгын тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тайланг хуурамчаар үйлдсэн байна.

 

   Энэхүү хэрэгт нь Хөдөлмөрийн яамны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн албан тушаалтнуудын оролцоо байдаг ажээ. Тэд нэг гадаадын иргэнийг оруулахдаа аж ахуйн нэгжүүдээс 100 мянган төгрөг “урамшуулал”-д авдаг. Зарим алба хаагч нь удирдлагаасаа 200 ажилтны квот авч арилжсан тухай мэдээлэл ч албаныханд хүрчээ. Мөрдөн байцаагчдын тогтоосноор, дээрх 57 аж ахуйн нэгжүүд 2000 гаруй гадаадын иргэнийг Монголд хууль бусаар ажиллуулж байжээ. Үүнээс БНАСАУ-ын 300, Вьетнам улсын 50, БНХАУ-ын 1650 ажилтан байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Гэхдээ энэ бол 2013-2014 онд хуурамч баримтаар Монголд авчирсан ажилтны тоо ажээ.

 

  Цаашлаад 6000 гаруй ажилтан Монголд хууль бусаар ажиллаж, зарим нь гарсан байж болзошгүй байгаа юм.  Одоогийн байдлаар цагдаагийнхан Иргэний харьяалал, шинжилт хөдөлгөөний ерөнхий газартай хамтран “Чанамон”, “Аз ирээдүй”, “Ариунтэргэл”, “Ханой-Өргөө” компанийн хууль бусаар оруулж ирсэн 150 гаруй Ардчилсан Солонгосын иргэнийг албадан гаргахаар ажиллаж байгаа юм. Гэвч Засгийн газар гаднаас ажиллах хүч оруулж ирэхээр төлөвлөөд байгаа юм байна.

 

   Үүнийг дагаад хууль бусаар орж ирэх ажилчидын тоо нэмэгдэх болно. Засгийн газар 2014 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэний эзлэх хувийг тогтоосон байна. Ингэхдээ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн 2014 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэний нийт ажиллагсдын тоонд эзлэх хувийг уул уурхайн салбарт 20-25, газрын тосны салбарт 60-75 хувь байхаар тус тус тогтоосон. Өнөөдрийн байдлаар нийт 52 аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт ирүүлснээс Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан геологи, уул уурхайн салбарт ажиллах 34 аж ахуйн нэгжийн 528 ажилтан, Хөдөлмөрийн яаманд ханджээ.

 

   Мөн геологи, уул уурхайн салбарт ажиллах 9 аж ахуйн нэгжийн 1931 ажилтан, газрын тосны салбарт ажиллах 5 аж ахуйн нэгжийн 3774 ажилтан ажиллуулах хүсэлтийг тус тус уламжилсан байна. Одоогийн байдлаар геологи, уул уурхай, газрын тосны салбарт гадаадын 3467 иргэн ажиллах зөвшөөрөл аваад байгаа бөгөөд үүнээс геологи, уул уурхайн салбарт 807, газрын тосны салбарт 2660 иргэн тус тус ажиллаж байна. Энэ мэт Монгол улсын иргэдийг эрх мэдэлтнүүд өөрсдөө ажлын байргүй болгож байгаа юм. Өнөөдөр нийгэмд ажилгүйдлийн тоо нэмэгдсээр архидалт гаарсаар байна гэх боловч энэ байдлыг үүсгээд буй хүмүүс нь эрх мэдэлнүүд болоод буй. Ажлын байрыг нь гадныханд булаалгаж, ажилгүй болгосныхоо дараа архинд живүүлж байгаа нь нийгмийг ядуу болгосоор. Тиймээс энэ байдлыг таслан зогсоож ард түмэн ажилтай орлоготой болгох хэрэгтэй байгаа юм.