100 гаруй жилийн түүхтэй монголын үе үеийн сэтгүүлч нартаа "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэндийг хүргэж, Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойг тохиолдуулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачлагаар бүтээсэн "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчдийн сүлд дууг толилуулж байна.

   Тус уран бүтээлийг монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар гаршсан эрхэмүүд болох утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар шүлгийг нь тэрлэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат аялгууг нь бичэж “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулж амьдруулсан юм. Мөн хөгжмийн найруулагчаар нь “PROSOUNDS” студын хөгжмийн найруулагч "РАГУ РАМАН" ажилласан бол клипийг нь “DUAL ZET” студын хамт олон бүтээжээ.