Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан коронавирусийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргадаг болно. Одоогоор дунджаар шинжилгээний хариу 24 цагийн дотор бүрэн гарч байгаа. Цаашид шинжилгээг богино хугацаанд гаргах шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Ирэх долоо хоногоос эхний ээлжинд шинэ арга, тестээр коронавирусийн шинжилгээг шүлснээс болон бусад хэлбэрээр авах түргэвчилсэн шийдлүүдийг нэвтрүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Энэ зүйлүүдийг нэвтрүүлж чадвал цаг хугацаа, зардал хэмнэнэ.

 Зардал гарч байгаа. Иргэдэд аль болох шинжилгээний ажлыг ачаалалгүй байлгах тал дээр холбогдох байгууллагуудад чиглэлийг өгсөн" гэв.