Монголын урлагийн тогоонд гэр бүлээрээ хүчин зүтгэж яваа уран бүтээлчид бол МУСТА О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа нар. Жүжигчин хосуудын хүү Б.Тамир мөн л жүжигчин болсон.  Тэрбээр УДЭТ-ын жүжигчин, олны анхааралд байдаг залуу. "Маск" продакшны жүжигчин Г.Золзаяатай оюутан байхдаа хамт амьдарч, охинтой болсон билээ. Тэд охиндоо  Цэгц-Үжин  хэмээх нэр хайрласан юм.

Гэвч хосууд амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд хоёр тийш болсон. Нэг хэсэгтээ жүжигчин Б.Тамир, Г.Золзаяа нарын салалт шуугиан тариад авсан удаатай. Өдгөө Б.Тамир мөн л мэргэжил нэгт  Н.Мөнхсоёл бүсгүйг хайртаараа сонгон хамт амьдарч буй. Энэ тухайгаа ч тэрбээр албан ёсоор мэдэгдэж байсан билээ.

Урлагийн тогоонд орох гараагаа анх Б.ТАмир "Boom town" хамтлагийн гишүүн гэдгээрээ залуусын дунд танигдсан. Тэрбээр Драмын театрын жүжигчин бөгөөд "Фантастик" продакшныг найзуудтайгаа нийлж байгуулан ажиллаж байгаа. Орчин үеийн гэх тодотголтой  “Мартагдашгүй намар” уран сайхны кинонд гол дүрд тоглосон гэдгийг уншигч та бүхэн санаж буй биз.

Тайз, дэлгэцийн бүтээлд гялалзаж яваа залуу уран бүтээлч маань үнэгүй юманд даанч нэг нугасгүй гэнэ дээ.


Д.Ана