ГССҮТ-ийн сүүлийн 3 жилийн судалгаагаар 0-5 насны нийт 11,000 хүүхэд түлэгдэж тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 8387 нь ГССҮТ-өөр тусламж үйлчилгээ авсан байна. 2019 онд 1400 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 50-60 хувь буюу 600 орчим хүүхэд мэс засал эмчилгээнд оржээ.

0-5 насны хүүхдийн эндэгдэлт нас баралтын гол шалтгаанд түлэгдэлтийн шалтгаан нэн түрүүнд бичигдэж байна. Түлэгдэлтийг эмийн эмчилгээнээс гадна мэс засал, донорын арьс нөхөх эмчилгээ эзэлдэг.

Тэгвэл эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна. Уг тогтоолд өндөр өртөгтэй түлэнхийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөхөөр тусгаж өгсөн.