УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатарын ахалсан Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцсийн хувилбарыг Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр Оюутолгой төслийн ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцсан билээ.

Энэ үеэр Х.Нямбаатар Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч тал болон Монгол Улсын эрх ашгийг тэнцвэржүүлсэн "win-win" зарчмыг барьж гэрээг шинэчилнэ гэжээ.