Монголын Кино Академийн ерөнхийлөгч УГЗ Б.Цогтбаярын найруулсан “Луйвар” уран сайхны киноны трейлэр сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байна.

Нийгэмд ил далд хэлбэрээр бугшсан “луйвар”  хэмээх тодотголтой “хорт хавдар”- ын эсрэг уран бүтээлчийн өрнүүлсэн томоохон тэмцлийн илэрхийлэл болсон уг бүтээлийн зохиолыг  н.Пүрэв  бичиж,  СТА С.Ариунбямба, Ч.Ундрал, н.Баярхүү нар гол дүрд нь тогложээ.  “Уучил”, “Хубилай Хааны Зарлиг”, “Богд Хаан” зэрэг томоохон кино бүтээлүүдийг үзэгч түмэндээ хүргээд байгаа Б.Цогтбаяр найруулагчын ээлжит бүтээлийн санаа тун ч өвөрмөц.  Ямартаа ч хүн хүнээрээ байх эгэл цаг хомсодсон өнөө нийгэмд луйвар хийж хөлжих гэсэн бэлэнчлэх зантай залуусын сэтгэлгээний хана хаана нурахыг хэлж боломжгүй. Энэ бүхний тайлалыг 5 сарын 7 ноос бүх кино театруудын дэлгэцнээс сонирхоорой.

  “ЛУЙВАР”- аас луйварчид өөрийгөө олж харна

Найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийнэ. “Ил байдаг хэдий ч далд  хэлбэрээр  хөгжин цэцэглэсээр буй луйвар хэмээх зүйлийн талаар тодорхой харуулсан тус уран сайхны киноос энэ нийгмийн жинхэнэ луйварчид өөрийнхөө дүрийг харах болно”  хэмээн найруулагч Б.Цогтбаяр ярьж байна. Тун ч өвөрмөц сэдэвтэй  “Луйвар” киноны зураг авалтыг өнгөрсөн 2 сараас хойш авч дуусгажээ. Ямартаа ч СТА С.Бямбаяр, Ч.Ундрал, Баярхүү нарын гол дүрд нь тоглосон тус кино бэлэнчлэх сэтгэлгээтэй залуус, улс төрчид, газрын наймаагаар хөлжсөн гээд олон олон  луйварчдын дүр царайг бодитоор нь гаргаж тавих нь бололтой.