Маргааш буюу 5-р сарын 6-ны өдрийн 11:00 цагт "Залуучуудын соёлын төв"-д Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбооны албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал болох гэж байна. 

Тус холбоог "Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан байгуулсан бөгөөд холбооны анхны ажил болгож Монголын амьд хөгжмийн хамтлагийн нэг болох “UB NIGHT” хамтлаг “A Hard day`s night” нэртэй  бие даасан тоглолтоо энэ сарын 9-нд ганцхан удаа зохион байгуулах гэж байна.

 Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд  “UB NIGHT” хамтлагийн тоглолтын урилга, мандатыг олгохоор төлөвлөөд байгаа ажээ.