Монголд бүрэн хэмжээний аймшгийн кино нэг их дэлгэцнээ гардаггүй үед болсон явдлаас сэдэвлэсэн "Хана" аймшгийн уран сайхны кино дэлгэцнээ гарсан.

Тус кино нь монгол улсад 1970-аад оны vед vйл ажиллагаа явуулдаг байсан нэгэн vйлдвэр зогсонги байдалд орж, барилга нь балгас болжээ. Тухайн vед, vйлдвэрийн ойролцоо айлууд нутагладаг байсан төдийгvй балгаст нэгэн ганц бие эмэгтэй амьдардаг байв. Тэрбээр, тарваган хvн бөгөөд нутаг усных нь тvvнийг ганцаархнаа тэнд хэрхэн аж төрдгийг гайхшран ярилцана. Цаг хугацаа өнгөрч, нэг л мэдэхэд өнөөх эмэгтэй хөл хvндтэй болсон гэнэ. Тvvний энэ байдлыг сонсож, мэдсэн хvмvvс мөн л гайхацгаана. Удалгvй тарваган эмэгтэй хvv төрvvлжээ. Энэ цагаас хойш тэрбээр балгаснаасаа ч гардаггvй болжээ. Олон хоног өнгөрч, нутгийн иргэд тvvний оромжинд орвол тэр хvvгээ алдсан ч амьд юм шиг эрхлvvлэн, бvvвэйлж суух аж.
Эх vрийн ариун нандин холбоо, vхэн vхтлээ vрээ гэсэн эх хvний сэтгэл, хананы цаана хvний амьдрал хэрхэн өрнөдөг тухай өгүүлдэг. Уг киноны гол дүрийн эмэгтэйд жүжигчин Х.Ганцоож тоглсон гэдгийг уншигч та бүхэн санаж буй биз ээ.

Тэрбээр үүнээс өмнө “Нууцлагдсан сэтгэл” кинонд тоглосон. Өнгөрсөн онд жүжигчин, найруулагч Х.Ганцоож охинтой болсон талаар бид дуулгаж байсан билээ. Тэгвэл эрүүл саруул  өсөж торниж байсан охин Т.Түвшинзаяа нь төрсөн цагаасаа эрүүл бойжиж байсан ч зургаан сартайгаасаа эхлэн дунд чөмөгнийх нь хөгжил удааширч, ээжийнхээ одой биеийг удамшиж авчээ гэж эмч нараас сонссон түүнд хүндхэн тусжээ. Өдгөө охин нь есөн сартай ч охиных нь нуруу хэвийн хэмжээнд байгаа хэрнээ хөл, гарных нь өсөлт удааширч, богинохон болж байгаа талаар "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

"Ханхайсан сайхан бүсгүй гаргалаа гэсэн чинь ээжийнхээ биеийг дуурайчихлаа. Нэг нас хүрээд өөрчлөгдөж магадгүй гэж эмч хэлсэн. Багахан ч гэсэн өсөөсэй билээ л гэж өдөр бүр залбирч байна. Хүсэн хүлээсэн үр минь юм шүү дээ" хэмээсэн байна.

Жүжигчин бүсгүй байр түрээслэж амьдардаг бөгөөд группийн мөнгө болох 130 мянган төгрөг, хүүхдийн хөгжлийн 20 мянган төгрөгөрөөр амьдралаа залгуулж буй нэгэн. Түүнд тусламжийн гараа сунгахыг уриаллаа. Мөн http://Жүжигчин Х.Ганцоожид тусалцгаая цахим хаяг нээгджээ.

Дэлгэрэнгүй ярилцлагыг дараах линкээр орж унших боломжтой http://zuuniimedee.mn/Show.aspx?category=1403&code=3669

Д.Ана